User image
Х.Нуржанат
ДБИ

Цэргийн жинхэнэ албанд татагдан албаа нэр төртэй хааж халагдсан болон шинээр цэргийн албанд татагдсан залуучуудад хүндэтгэл үзүүллээ

Өнөөдөр /2023.5.1/ 2022 оны 1 дүгээр ээлжийн цэргийн жинхэнэ албанд татагдан албаа нэр төртэйгөөр хааж ирсэн эх орны хөвгүүдээ ижий аав, найз нөхөд нь халуун дотноор угтан авлаа.

Өнөөдөр /2023.5.1/ 2022 оны 1 дүгээр ээлжийн цэргийн жинхэнэ албанд татагдан албаа нэр төртэйгөөр хааж ирсэн эх орны хөвгүүдээ ижий аав, найз нөхөд нь халуун дотноор угтан авлаа.

Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал халагдаж ирсэн алба хаагчдад баяр хүргэн Дархан-Уул аймгийн Уул уурхайн коллежид 1 жил үнэ төлбөргүй элсэн суралцах эрхээр шагнан коллежын захирал батламж гардууллаа. Мөн энэ өдөр цэргүүд коллежын сургалт үйл ажиллагаатай танилцсан юм.

2023 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагад тэнцэж Хилийн цэргийн ангид хуваарилагдсан залуусыг үдэх ёслолын үеэр Дархан сумын засаг даргын орлогч П.Ихбаяр хугацаат цэргийн албанд тэнцсэн залууст Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ нэр төртэй биелүүлэхийг хүсэж амжилт хүслээ.

Эх орноо батлан хамгаалах үүргээ ухамсарлан цэргийн албанд мордож буй залуустаа эр цэргийн албанд нь амжилт хүсье.