Хаварын бүх нийтийн цэвэрлэгээ болоо.
Дархан сумын засаг даргын А/43 тоот захирамжийн дагуу Дархан хотын иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх,иргэдийн оролцоог дээшлүүлэх зорилгоор 4 дүгээр сарын 1-ээс 15ний өдрүүдэд хаврын их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулахаар төлөвлөсний дагуу өнөөдөр Их дээд сургууль болон СӨХ, ААНБ-ууд хуваарьт газрынхаа цэвэрлэгээг хийж байна. Их цэвэрлэгээний ажлаар нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрлийн болон цахилгааны шонгийн доор үүссэн хог,орон сууц гэр хорооллын дунд гуу жалганд үүсэж хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх юм. Мөн түүнчлэн орон сууцны орц, лифт, байрны эргэн тойрны хог хаягдлыг цэвэрлэх,орцны гэрэлтүүлгийг бүрэн асаах, байгууллага аж ахуй нэгж,айл өрх болон их цэвэрлэгээний хог хаягдлыг уртасгасан цагаар ачих зэрэг ажлууд хийгдэж байна. ????ХОТЫН СОЁЛ ХОГ ХАЯХГҮЙ БАЙХААС ЭХЭЛНЭ???? https://fb.watch/jUCYxJqsHA/