User image
О.Энхномин
Программист

Дархан сумын 15-р багийн төв сэтгэл зүйн зөвөлгөө өгөх өрөөтэй боллоо

Дархан сумын 15-р багийн төв сэтгэл зүйн зөвөлгөө өгөх өрөөтэй боллоо

Бэрхшээл тохиолдож тухайн асуудлаас болж бухимдаж орчин тойрондоо зөрчлүүдтэй тулгарах, түүнчлэн өөрийгөө ч ойлгохоо байх үе тохиолддог. Ийм асуудал тохиолдвол сэтгэл зүйчтэй уулзах нь хамгийн зөв шийдэл байдаг.Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэж төрийн байгууллага иргэдтэйгээ ойр ажиллахаар Дархан-уул аймгийн хамгийн их хүн амтай Дархан сумын 15-р багийн төвд иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөөг шинээр байгуулаад байна. Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөөг ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ сайн хөршийн холбоо, хяналт төслөөр байгуулсан бөгөөд өглөө, өдөр гэсэн 2 ээлжээр үнэ төлбөргүйгээр сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээг өгч ажиллаж байна. Тус өрөөний дотоод засалд шаардлагатай санхүүгийн зардалд Дархан сумын Засаг даргын тамгын газар хамтран ажиллаж өрөөний тохижилтын ажлыг 15-р багиин Засаг дарга, ЗБ, НА, нар ажлын бус цагаар хийж гүйцэтгэсэн байна. Гурван долоо хоногийн хугацаанд 30 гаруй иргэн зөвлөгөө, мэдээлэл авсан бөгөөд ихэвчлэн гэр бүлийн маргаантай холбоотойгоор сэтгэлзүйчдэд хандсан байна. Цаашид Дархан сумын ЗДТГ-аас сэтгэл зүйн зөвлөгөө өгөх 5 төвийг байгуулахаар зорин ажиллаж байна. https://fb.watch/jUz2Y6qZ_8/