User image
О.Энхномин
Программист

Төрийн өмчийн бүх сургуульдаа

Улсын хэмжээнд 70 гаруй сургуулиудад "Итгэлтэй утас" байршснаас 12 нь Дархан сумын ерөнхий боловсролын 12 сургуульд байршиж Ерөнхий болосвролын бүх сургуульдаа "Итгэлтэй утас"-тай болсон анхны сум #Дархан #сум болж байна

Дархан сумын Засаг даргын санаачилгаар хүүхдийг эрсдлээс урьдчилан сэргийлж, хүүхдэд ээлтэй хот болох зорилтын хүрээнд "ИТГЭЛТЭЙ УТАС" төслийг “МЦХ ХК”-тай хамтран хэрэгжүүлж дууслаа.Төсөл хэрэгжснээр ЕБС-ийн гар утасгүй сурагчид болон гар утасны нэгж ,цэнэг дууссан,сүлжээ тасрах, байгалийн гамшгийн үед ч гэрийнхэнтэйгээ яаралтай утсаар холбогдох боломжыг бүрдүүлж өгч байгаа юм. Итгэлтэй утсаар нэг удаа дуудлага хийхэд 2 минут хүртэлх хугацаатай, сард 2000-2500 минутын дуудлага хийгдэх боломжтой. Сургууль орчмын болон сургуулиас гадна орчин дахь хүүхэд хамгааллын асуудалд онцгой анхаарч уг утсыг суурилуулж цаашид гарах урсгал зардлыг Дархан сумын ЗДТГ хариуцаж үйлчилгээг тасралтгүй явуулна. Сургуулиудад итгэлтэй утсыг суурилуулахдаа утасны гадаад өнгө үзэмжийг сонирхолтой байдлаар хийж хүүхэд багачуудын үзэх дуртай хүүхэлдэй киноны баатруудаар дүрсэлж өгсөн байна. Итгэлтэй утсыг орон нутагт байрлуулах ажлыг Дархан сумын Засаг дарга Т.ТУЛГАА санаачилж өнгөрсөн жил Дархан-Уул аймгийн 4 дүгээр сургуульд суурилуулж өгсөн бол энэ жил Дархан сумын ЕБ-ын бүх сургуулиудад суурилуулж хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэн өглөө. Улсын хэмжээнд 70 гаруй сургуулиудад "Итгэлтэй утас" байршснаас 12 нь Дархан сумын ерөнхий боловсролын 12 сургуульд байршиж Ерөнхий болосвролын бүх сургуульдаа "Итгэлтэй утас"-тай болсон анхны сум #Дархан #сум болж байна