Гэр бүлийн маргаан, өсвөр залуу үеийнхэнд зөвлөгөө, мэдээлэл, сургалт сурталчилгаа зохион байгуулахаар Дархан сумын 4,5,Өргөө багийн төвд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвийг байгуулж өнөөдөр нээлтээ хийлээ.
Тус төвийг ХЗДХЯ, Азийн хөгжлийн банктай хамтран Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж Хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төслийн хүрээнд "Хүүхэд бидний толь" бичил төсөлд хамрагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Өрөөний дотор зохион байгуулалтыг кофе шоп-той байхаар төлөвлөж нэг булангаа тохижуулсан байна. Ингэснээр үйлчилгээ авахаар ирсэн иргэд ая тухтай орчин нөхцөлд сэтгэл зүйн зөвөлгөө авах боломжтой боллоо. Төсөл дууссаны дараа тухайн үйл ажиллагааг үргэлжлүүлэх бөгөөд цалин, урамшууллын асуудлыг Дархан сумын ЗДТГ шийдвэрлэхээр төлөвлөж байна гэж засаг даргын орлогч П.Ихбаяр онцоллоо. Энэ онд Дархан сумын ЗДТГ-аас таван газар сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх өрөө бий болгохоор төлөвлөсний 2 нь нээгдэж иргэдэд хүрч ажиллаж эхлээд байна.