User image
Дархан-Уул аймаг

Дархан сумын Засаг Даргын Тамгын газар

Pro
User image
Тогтохсайханы ТУЛГАА

Дархaн сумын Засаг Дарга


86
Нийтлэл
40
Хүсэлт
4.5K
Хандалт

tulgaa@darkhan.org

(+976) 99371140

Дархан хот

Мэндчилгээ

Эрхэм таны энэ өдрийн түмэн амар амгаланг айлтгаж Дархан сумын албан ёсны цахим хуудсанд зочилсонд тань талархал илэрхийлье. Хурдтай хөгжиж буй цахим сүлжээгээр дамжуулан Дархан суманд зохион байгуулж байгаа онцлох үйл явдлын мэдээллийг шуурхай хүлээн авч байгаа гэдэгт итгэж байна.

Дархан сумын Засаг даргын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлнэ гэдэгт бүрэн итгэж байна. Бид удирдлагын бүх шатанд мэргэжлийн, мэдлэг чадвартай шударга хүнийг сонгон шалгаруулж ажиллуулахаас гадна итгэл алдаж, үүргээ биелүүлээгүй хүнтэй цаг тухай бүрт нь хариуцлага тооцож ажиллах болно. Бидний зорьсон зорилгоо биелүүлэхэд иргэд та бүгдийн идэвхитэй оролцоо дэмжлэг туслалцаа туйлын чухал тул та бүхэнтэй байнгын эргэх холбоо, харилцаатай ажиллах болно.