Төсөл нь хэрэгжүүлэгчийн мэдээлэл, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэл, зах зээлийн судалгаа, эдийн засгийн тооцоо, дүгнэлт, хавсралт гэсэн хэсгээс бүрдэх бөгөөд эхлэх, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт сайжруулалт, дуусгавар болох хугацааг тодорхой заасан байна.
Ирүүлэх материал:
хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар;
23. Сүүлийн жилийн санхүүгийн баталгаажсан тайлан /иргэний хувьд хамаарахгүй/;
24. Хоршоо бол хоршоодын холбоонд элссэн тухай тодорхойлолт, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлд
заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай тухайн жилийн тодорхойлолт /иргэний хувьд хамаарахгүй/;
25. Нийгмийн даатгалд хамруулсан ажилтны тоо, төлж байгаа шимтгэлийн хэмжээ болон нийгмийн даатгалын байгууллагад хугацаа хэтэрсэн өр
төлбөргүй талаарх тодорхойлолт /иргэний хувьд хамаарахгүй/;
26. Төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт;
27. Төлсөн татварын хэмжээ болон татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх харьяа татварын албаны тодорхойлолт;
28. Тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг
илэрхийлсэн мэдэгдэл;
29. Төсөл бүрэн хэрэгжүүлэх баталгаа;
30. Хоршоо, ЖДҮҮЭ-ийн хувьд Дархан суманд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдагыг нотлох баримт, иргэний хувьд Дархан суманд 3-аас
доошгүй жил оршин суусан, хувиараа хөдөлмөр эрхлэгч болохыг нотлох баримт;
31. Хоршоолох үйл ажиллагаа болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх талаарх мэдлэг, туршлагыг нотлох баримт /диплом, сертификат
байж болно/;
Төсөл, түүнд хавсаргасан материалын үнэн зөв байдлыг төсөл ирүүлэгч хоршоо, ЖДҮҮЭ, иргэн бүрэн хариуцна.
- Тухайн суманд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршоог хөгжүүлэх бодлогын хүрээнд орон нутгийн нөөцөд түшиглэн үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байх.
- Төслийн хүрэх үр дүн, зорилт тодорхой байх.
- Гэрээний хугацаанд зээлийг эргэн төлөх боломжтой байх.
- Төслийн зээлийн мөнгөн дүнд хүрэлцэхүйц барьцаа хөрөнгөтэй байх.
- Төслийг хэрэгжүүлэх явцад учирч болзошгүй эрсдэлийг бодитой тодорхойлсон, даван туулах арга замыг тусгасан байх.
- Ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн байх.
- Хоршооны гишүүнчлэлийг нэмэгдүүлсэн байх. /ЖДҮҮЭ, иргэнд хамаарахгүй/
- Хоршооны гишүүдийн оролцоог тусгасан байх. /ЖДҮҮЭ, иргэнд хамаарахгүй/