Газар зүй
Дархан хот нь Орхон-Сэлэнгийн сав газрын бүсэд багтдаг. Хараа голын эрэг Бурхантын хөндийд оршдог бөгөөд далайн түвшнээс дээш 700 м-ийн өндөрт байрласан ба 327.5 мянган га газар нутагтай, эрс тэс уур амьсгалтай./assets/img/noimage.jpg
Сүлд тэмдэг
Эмблем түүнийг хэрэглэх журмыг анх Хотын АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны гишүүдийн 1974 оны 95-р тогтоолоор баталсан бөгөөд "Хаан бугуйвч" бол Дархан хотын эрхэмлэн дээдэлдэг бэлгэ тэмдэг юм. "Хаан бугуйвч" нь найрамдан эвлэлдэхийн утгыг бэлэгдсэн ардын хээний дурсгалт зүйл болно./assets/img/noimage.jpg
Засаг захиргааны хуваарь
Улсын Их Хурлын 1994 оны 32 тоот тогтоолоор Дархан хотыг Дархан-Уул аймаг болгон зохион байгуулсан ба Засаг захиргааны нэгжийн хувьд 4 сум (Дархан, Хонгор, Шарын гол, Орхон), 24 багтай. Дархан-Уул аймаг нь Сэлэнгэ аймгийн сумуудтай хил залгаа оршдог. Дархан хотыг шинэ Дархан, хуучин Дархан гэж 2 хэсэгт хуваадаг./assets/img/noimage.jpg
Түүх
Дархан хотын анхны суурийн чулууг "Бурхантын хөндий"-д 1961 оны 10-р сарын 17- ны өдөр тавьсан бөгөөд тус хотыг хуучин социалист орнууд болох Зөвлөлт Холбоот Улс, Болгар, Польш, Унгар, Чехословак, Герман зэрэг улсуудын техник, эдийн засгийн хамтын ажиллагааны тусламжтайгаар байгуулан хөгжүүлсэн юм. Мөн Япон улсын техник, эдийн засгийн хамтын ажиллагааны тусламжтай Дарханы төмөрлөгийн үйлдвэр байгуулагдсан./assets/img/noimage.jpg
Өргөдөл гомдол биер болон утсаар
/assets/img/noimage.jpg
Архив
/assets/img/noimage.jpg
Өргөдөл гомдол биер болон утсаар
/assets/img/noimage.jpg